Ирэх гуравдугаар сарын 1-нээс буюу ирэх долоо хоногоос эхлэн үйлчилгээнд явуулахгүй гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархаад буй.
Энэ талаар Нийслэлийн авто тээврийн газраас тодруулахад "Нийслэлд үйлчилгээнд явж буй ихэнх микронууд 2003 онд үйлдвэрлэгдсэн бөгөөд ашиглалтын хугацаа нь дуусч байгаа. Гэхдээ одоохондоо манайд шийдвэр гаргасан тушаал нь ирээгүй байна. Тиймээс явах үгүйг баттай хэлэхэд эрт байна" гэлээ.
Дашрамд дурдахад, Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2015 онд ашиглалтын хугацаа нь дууссан тээврийн хэрэгслийг үйлчилгээнээс хасах журам гарсан билээ. Энэ дагуу нийслэлийн иргэдэд үйлчилж буй 353 микро автобусаас ердөө 37 микро автобус үйлчилгээ явуулах боломжтой гэдэг тооцоо гарсан байна.