AНУ-ын ээлжит ерөнхийлөгчийн сонгууль тун удахгүй болно. Харин тус улсын ерөнхийлөгч солигдлоо гээд АНУ, ОХУ хоорондын харилцаа өөрчлөгдөхгүй гэж Америкийн Үндэсний эрх ашгийн төвийн дэд захирал Паул Сандерс мэдэгджээ.
Тэрбээр "2016 оны ерөнхийлөгчийн сонгууль урьдчилан таамаг дэвшүүлэхэд маш хэцүү, миний бодлоор, энэ үед АНУ Ардчилсан ерөнхийлөгчтэй боллоо гэхэд тэр нь бараг Хиллари Клинтон л байх. Гэвч Төрийн нарийн бичгийн дарга асан Клинтон тийм ч алдартай биш учир Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгч сонгогдох ч магадлалтай. Тус намаас нэр дэвшихээр өрсөлдөж буй Дональд Трампын байр суурь өсөн нэмэгдэж байгаа хэдий ч Бүгд найрамдах намын ямар гишүүн Ерөнхийлөгч болох магадлалтайг таамаглахад тун хэцүү" гэж ОХУ-ын парламентын Дээд танхимын Олон улсын асуудал хариуцсан хорооны дарга Константин Косачевтэй уулзах үеэрээ мэдэгджээ.
Мөн улсын тэргүүн солигдсоноор АНУ болон ОХУ хооронд буй үзэл бодол тийм ч хялбар өөрчлөгдөж, харилцаанд асуудал гарахгүй бөгөөд ОХУ-ын удирдлагууд харилцан адил зарчим баримтлах эсэх нь чухал юм.