Өнгөрөгч оны 10 дугаар сард Туркт болсон Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Агаарын харилцааны хэлэлцээний олон улсын хурлын үеэр хийсэн уулзалт хэлэлцээрээр энэ чиглэлд БНСУ-ын Пусан хот-Улаанбаатарын хооронд шууд нислэг үйлдэхээр БНСУ-ын талтай тохиролцсон. Тиймээс 2016 оны зуны нислэгээс Улаанбаатар-Пусан чиглэлд БНСУ-ын “Эйр Пусан” компани 162 хүртэл суудалтай Б737, А321, А320 маягийн агаарын хөлгөөр, долоо хоногт 2-3 удаагийн нислэг үйлдэхээр тохиролцсон аж.
Дашрамд дурдахад, 2017 оны тавдугаар сараас МИАТ компани Улаанбаатар-Бангкокын чиглэлд шууд нислэг нээхээр төлөвлөж байна. Түүнчлэн ОХУ-ын Сибирийн районы Ази руу чиглэсэн нислэгүүдийг Улаанбаатараар дамжуулж, транзит зорчигчдыг хүлээж авахаар яриа хэлэлцээнүүдийг хийж байгаа юм байна.