Уул уурхайн яамны мэдээлснээр өнгөрсөн сард манай улс нүүрс 2.0 сая тонн, алт 569 кг, газрын тос 110.7 мянган тонныг тус тус олборлоод байгаа аж. Мөн түүнчлэн 11.7 мянган тонн хайлуур жоншны баяжмал, 134.2 мянган тонн зэсийн баяжмал, 23.2 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал, цайрын баяжмал 6.2 мянган тонныг тус тус үйлдвэрлэсэн байна.
Харин экспортын хувьд тайлант сард 139.7 мянган тонн зэсийн баяжмал, төмрийн хүдрийн тухайд 475.2 мянган тонныг, алт 700 кг, нүүрс 1.2 сая тонн, газрын тос 106.3 мянган тонныг тус тус экспортлосон байна.