“Зика” вирусийн халдвартай тэмцэхэд нь туслалцаа үзүүлэхээр Японы Засгийн газар Латин Америкийн орнуудад нэг сая долларын яаралтай тусламж үзүүлнэ гэж тус улсын Гадаад хэргийн сайд Фумио Кишида мэдэгдлээ.
Яаралтай тусламжийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын харьяа дөрвөн байгууллагаар дамжуулан олгоно гэж “Japan Times” сонинд мэдээлжээ. Өнгөрсөн жилээс тархаж эхэлсэн “Зика” вирусийн халдварын анхны тохиолдол өчигдөр Японд илэрсэн байна. Өвчтөн өсвөрийн насны эрэгтэй бөгөөд тэрбээр Бразилд долоо орчим хоног орчим зорчоод ирсэн байжээ.
2015 оны хавар Бразилд дэгдсэн “Зика” вирусийн халдвар Латин Америкийн орнуудад мөн АНУ болон Европын хэд хэдэн оронд халдвар авсан тохиолдол илэрсэн билээ. Бразилд 1.5 сая гаруй хүн халдвар авсан байна. "Зика" вирусийг жижигхэн тархитай буюу тархины хөгжил бүрэн явагдаагүй хүүхэд төрөхөд нөлөөлдөг хэмээн үзэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2018 он хүртэл жирэмслэхгүй байхыг зөвлөж байгаа билээ.