Хоёрдугаар сарын 29
- Өнөөдөр бол жилийн 60 дахь өдөр бөгөөд 4 жил тутамд нэг удаа тохиодог.
- Цаг агаар өдөртөө -3 хэмийн хүйтэн бол шөнөдөө -15 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 21, хоёр хар мэнгэтэй цагаагчин могой өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал өвчин ирэх гэнэ. Энэ өдөр үхэр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн юм байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2039.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 27.30, юань 312.80, вон 1.66 төгрөг байна.
- “Монгол ньюс” мэдээллийн төвд 12.00 цагаас Монголын Оюутны холбооноос оюутны 70200, автобусны билет зэрэг сүүлийн үед оюутнуудад тулгамдаад байгаа бусад асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм.
- 10.00 цагаас "Эх орончид ба Ардчилал" эрдэм шинжилгээний бага хурал Төрийн ордны "Д.Сүхбаатар" танимд болно.
- 11.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлөөс "Шүүхийн тогтолцоо ба шүүгчийн ачаалал" сэдвээр хэвлэлийн бага хуралтай.
- 11.00 цагт Шонхор таурын 12 давхарт Дэлхийн Монголчуудын Глобал нийгэмлэгээс 3 сард зохион байгуулах Монгол туургатан болох Халимаг, Тува, Буриад, Өвөр монгол, Монгол орнуудын Шатрын аварга шалгаруулах тэмцээн болон Монгол туургатны Миссийн тэмцээний тухай мэдээллийг өгнө.
- Улсын Филармонид 11.00 цагаас Хувьсал продакшныхан “Атганд үлдсэн эрдэнэ” УСК-ны хэвлэлийн бага хурал хийнэ.
- 12.00 цагаас хэвлэлийн хүрээлэнд Бүгд найрамдах Турк Улсын Элчин Сайдын Яам, Туркэд төгсөгчдийн хамтын ажиллагааны нийгэмлэгээс Турк улсад бакалавр, магистр, докторын зэрэг хамгаалах тэтгэлэгт хөтөлбөрийн талаар мэдээлэл хийнэ.
- Энэ өдөр дэлхийн түүхэнд: Өнөөдөр бол генетикийн ховор өвчинтэй тэмцэх олон улсын өдөр.
- 2012 онд дэлхийн хамгийн өндөр цамхаг болох Токиогийн Skytree цамхагийг барьж дуусгажээ.
- 2004 онд Хайтигийн ардчилсан замаар сонгогдсон анхны ерөнхийлөгч Jean-Bertrand Aristide төрийн эргэлтийн үеэр суудлаасаа огцорчээ.
- 1996 онд “Faucett Flight 251” нислэг Андын нуруунд осолдож, 123 хүн нас барж байжээ.
- 1988 онд Канадын улс төрч асан Канадын парламентийн хамгийн анхны ижил хүйстэн гишүүн болж байжээ.
- 1964 оны Сиднейд Австралийн усан сэлэлтийн тамирчин Dawn Fraser 100 метрийн чөлөөт сэлэлтийн тэмцээнд 58.9 секундын хурдаар дэлхийн шинэ рекордыг тогтоож байжээ.