Улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг Үндэсний аудитын газраас хуульд заасан сүүлийн хугацаа буюу өнөөдөр зарлана.
Энэ талаар Үндэсний аудитын газрын Хэвлэл, олон нийттэй харилцах албаны ажилтан “Зардлын дээд хэмжээг хараахан эцэслэн тогтоогоогүй байна. Холбогдох мэдээллийг ирэх долоо хоногт Үндэсний аудитын газрын цахим хуудсанд байршуулна” гэж өнгөрөгч баасан гаригт мэдээлсэн.
Өмнө нь уг зардлын дээд хэмжээг Сонгуулийн ерөнхий хороо тогтоодог байсан бөгөөд 2012 оны сонгуульд улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчийн зарцуулах зардлын дээд хэмжээг 9.6 тэрбум төгрөгөөр тогтоож байсан юм.
Б.УРАН