Гуравдугаар сарын 1
- Өнөөдөр бол жилийн 61 дахь өдөр бөгөөд он дуустал 305 хоног үлдэж байна.
- Цаг агаар өдөртөө 1 хэмийн хүйтэн бол шөнөдөө -12 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 22, нэг цагаан мэнгэтэй хар морь өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал идээ ундаа элбэг олдох гэнэ. Энэ өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн юм байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2035.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 27.40, юань 312.60, вон 1.65 төгрөг байна.
- "Монголд улс төрийн ууган нам байгуулагдсаны 95 жилийн ой-Эх орончдын өдөр"-ийн хүндэтгэлийн хурал СТӨ-ний Их танхимд 12.30-аас эхэлнэ.
- Эх орончдын өдрөөр 11.30-д Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөнө.
- 11.00 цагт МОНЦАМЭ агентлагийн байранд “АСЕМ-ийн хэвлэл мэдээллийн төв”-ийн нээлтийн үйл ажиллагаа болно.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас Хангайн бүсийн хурдан морины уралдааны талаар "Арвагар хээр" холбооноос мэдээлэл хийнэ.
- Энэ өдөр дэлхийн түүхэнд: Дэлхийн иргэний хамгаалалтын өдөр тохиож байна.
- 1992 онд Босни ба Херцеговин улс тусгаар тогтнолоо зарлаж байжээ.
- 1972 онд Олон улсын иргэний хамгаалалтын байгууллага нь Засгийн газар хоорондын байгууллага болон байгуулагджээ.
- Өнөөдөр бол Парагвай улсын баатруудын өдөр юм байна.
- 1994 оны энэ өдөр Канадын алдарт дуучин Жастин Бибер мэндэлжээ.
- 1995 оны энэ өдөр Yahoo үүсгэн байгуулагджээ.
- 1998 онд “Титаник” 1 тэрбум ам.долларын ашиг орлого олсон анхны кино болжээ.