Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо намрын ээлжит чуулганы хугацаанд 13 удаа хуралдаж, хуулийн төсөл 12, УИХ-ын тогтоолын төсөл 7, олон улсын гэрээ, конвенцийг зөвшилцөх асуудал 7, харьяа байгууллагын танилцуулга, мэдээлэл 1, Байнгын хорооны ажлын хэсгийн танилцуулга 1, төлөвлөгөө, тайлан 1, бүгд 31 асуудал хэлэлцэж боловсруулан гаргасан байна.
Байнгын хорооны хуралдаанаас нийт 20 санал, дүгнэлт, 14 зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргаснаас зөвшилцсөн асуудлаар 7 санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлжээ. Энэ хугацаанд Тусгай хяналтын дэд хороо 3 удаа хуралдаж, 5 асуудал хэлэлцсэн байна.
1.Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар
Тайлант хугацанд тус Байнгын хороо дараах 11 олон улсын гэрээ, хэлэлцээрийн соёрхон батлах, нэгдэн орох тухай хуулийн төслийг хэлэлцэж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж батлууллаа. Үүнд:
1.Монгол-Оросын "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт нэмэлт, өөрлчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын протокол соёрхон батлахтухай;
2.Монгол-Оросын "Монголросцветмет" ХХК-ий үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын протокол соёрхон батлахтухай;
3.Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр”-ийн зээлийн хэлэлцээр соёрхон батлахтухай;
4.Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрсоёрхон батлах тухай;
5.“Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкыг үүсгэн байгуулах хэлэлцээр”соёрхон батлах тухай;
6.Ялтан шилжүүлэх тухай Европын зөвлөлийн конвенцид нэгдэн орох тухай;
7.БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олох 1 тэрбум ам.долларын зээлийн ашиглах тухай Монгол Улсын Сангийн яам, БНХАУ-ын Экспорт-Импорт банк хооронд байгуулсан зээлийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай;
8.Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Үндсэн дүрэм, конвенциднэгдэн орох тухай;
9..Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын гэрээ соёрхон батлах тухай;
10.Хуурай боомтын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай;
11.”Тээврийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Засгийн газар хооронд хэлэлцээр”соёрхон батлах тухай.
Байнгын хороо ээлжит чуулганаар Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай, Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай, түүнчлэн Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай УИХ-ын тогтоолын анхны хэлэлцүүлгийг хийж, Төрийн байгуулалтын байнгын хороонд санал, дүгнэлтээ хүргүүлэн, Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрслийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг Байнгын хороогоор хэлэлцэж санал, дүгнэлт гаргав.
Мөн Монгол Улсаас Сент Люси Улс, Бүгд Найрамдах Габон Улс, Бүгд НайрамдахНигер Улс, Бүгд Найрамдах Камерун Улс, Маршаллын Арлуудын Бүгд НайрамдахУлстай дипломат харилцаа тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж батлууллаа.
Тус байнгын хороо дор дурдсан 7 асуудлын зөвшилцөх асуудлыг хэлэлцэж санал, дүгнэлт, тэмдэглэлийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газарт хүргүүллээ. Үүнд:
1.Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Үндсэн дүрэм, конвенцид орсон нэмэлт, өөрчлөлт;
2.”Дэлхийн худалдааны байгууллага байгуулах Марракешийн хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах тухай протоколд нэгдэн орох тухай;
3.БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 1 тэрбум ам.долларын зээлийн ашиглах тухай Монгол Улсын Сангийн яам, БНХАУ-ын Экспорт-Импорт банк хооронд байгуулах зээлийн ерөнхий хэлэлцээр;
4.Монгол Улсаас ОХУ-д суух элчин сайдыг томилох, эгүүлэн татах;
5.Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал;
6.”Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай” Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл;
7.Хөгжлийн хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл.
2.Хяналт шалгалтын ажлын талаар
Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо “Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндэс баримт бичиг болон Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, цэргийн зэвсэглэл, техникийн хадгалалт, хамгаалалтын байдалд шалгалт хийж санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулан ажилуулж, Ажлын хэсэг санал дүгнэлтээ Байнгын хороонд танилцуулж, Засгийн газарт “Чиглэл өгөх тухай” тогтоол гаргалаа. Ажлын хэсэг томилолтоор Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Дорнод, Төв аймгийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулж байгаа Зэвсэгт хүчний анги, салбар, тусгай салбар, тусгай объектууд, Хил хамгаалах ерөнхий газрын отрядуудын үйл ажиллагаа болон тэдгээрийн зэвсэглэл, техникийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтын байдалтай газар дээр нь очиж танилцсан. Ажлын хэсэг 3 удаа хуралдаж, ажлын журмаар 9 удаагийн уулзалт, ярилцлагууд зохион байгуулж, үүрэгт ажлын хүрээнд холбогдох бодлогын баримт бичиг, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг зохих байгууллагуудаас гаргуулан авч судалгаа хийсэн.
Зэвсэг техникийн хадгалалт, хамгаалалтын болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Батлан хамгаалах сайдын мэдээллийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар сонсож, холбогдох зарим асуудлаар Засгийн газарт “Чиглэл өгөх тухай” Байнгын хорооны 08 тоот тогтоол гаргуулсан. Уг тогтоолд зэвсэгт хүчний зэвсэглэл, галт хэрэглэлийн хадгалалт, хамгаалалтын нөхцөлийг сайжруулах, гүйцэтгэн цэнэглэсэн галт хэрэглэлийг аюулгүй болох болон батлан хамгаалах салбарын кибер аюулгүй байдлыг хангахад шаардагдах хөрөнгийг 2015 оны улсын төсвийн тодотголд тусган санхүүжүүлэх, тусгай томилгоот анги, салбаруудын зэвсэглэл, техникийг сайжруулах, алба хаагчдын нийгмийн асуудлыг дээшлүүлэх чиглэлээр шат дараалсан арга хэмжээ авч ажиллах талаар чиглэл өгсөн. Тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс батлагдсантай холбогдуулан Байнгын хорооны тогтоолоор батлан хамгаалах, зэвсэгт хүчний эрх зүйн орчныг боловсронгуй болгох багц хуулиудыг Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
3.Байнгын хорооноос зохион байгуулсан хурал, семинарын талаар
-
Бүх Хятадын Ардын Улс Төрөөр Зөвлөлдөх зөвлөлийн урилгаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, Улсын Их Хурлын гишүүн Р.Амаржаргал, Н.Энхболд нар 2015 оны 09 дүгээр сарын 28-наас 30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж, айлчлалын дүнгээ Байнгын хороонд танилцуулж Гадаад хэргийн яаманд хүргүүлсэн.
-
Байнгын хорооны гишүүд Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн яамны урилгаар Манила хотноо зохион байгуулагдсан “Биологийн аюулгүй байдлын бэлтгэл” сэдэвт Ази номхон далайн форумын мэргэжилтнүүдийн хуралд оролцов. “Зүүн болон Төв Азийн аюулгүй байдал” сэдэвт Монгол-Германы олон улсын эрдэм шинжилгээний хурал, “Ази, Номхон далайн бүс нутагт илтгэлцэл бий болгох нь: ХХI зууны аюулгүй байдлын тогтолцоо” сэдэвт олон улсын 10 дугаар нэгдсэн хуралдаанд оролцов.
-
Батлан хамгаалах яамтай хамтран Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудад “Цэрэг, стратегийн бэлтгэл” сургалтыг Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн байрлалд 10 дугаар сарын 24-ны өдөр зохион байгуулав.
4.Бусад ажлын талаар
- Ажлын албанаас Байнгын хорооны эрхлэх асуудлын чиглэлээр нийт 7 удаагийн судалгаа, лавлагаа, мэдээлэл, танилцуулга боловсрууллаа.
- Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндэс баримт бичгийн төсөл өргөн баригдсантай холбогдуулан уг баримт бичиг дэх зарим заалтын тайлбар, лавлагаа, баримт бичгийн нэр томьёоны тайлбар зэргийг бэлтгэж Байнгын хорооны гишүүдэд тарааж, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бодлогын баримт бичгийг шинээр өргөн баригдсан баримт бичгийн төсөлтэй харьцуулсан судалгааг хийж Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгийн гишүүдэд танилцуулав.
- Улсын Их Хурлаар зөвшилцөх, соёрхон батлахаар өргөн мэдүүлсэн Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээний дүн ДНБ-нд эзлэх хувийн жинг тооцсон лавлагааг гаргаж Байнгын хорооны дарга болон Улсын Их Хурлын гишүүдэд танилцуулсан.