НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн "Сирид хааяа нэг мөргөлдөөн гарч байгааг эс тооцвол гал зогсоох дэглэм өргөн хүрээтэй хэрэгжиж байна" хэмээн мэдэгдэв.
Тэрбээр Сирийн асуудал хариуцсан НҮБ-ын тусгай төлөөлөгч Стаффан де Мистуратай уулзсаныхаа дараа Женевт сэтгүүлчдэд хийсэн мэдэгдэлдээ "Гал зогсоох дэглэм үргэлжилж, бүслэлтэд байгаа иргэдэд хүмүүнлэгийн тусламж хүрнэ гэж найдаж байна. Сирийн энхийн хэлэлцээг зуучлах үүргээ НҮБ үргэлжлүүлэхээр төлөвлөж байна" гэж мэдээлжээ.
Гэвч гал зогсоох дэглэмийг зөрчиж байна гэж Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадын Засгийн газар болон сөрөг хүчнүүд бие биенээ буруушаасаар байна. Тиймээс НҮБ цаг тутамд Сирийн байдлыг ажиглахаар төлөвлөж байна.