Архивын ерөнхий газрын шинэ байр өнөөдөр ашиглалтад орж архивын бүх үйлчилгээг нэг дороос үзүүлж эхэллээ.
Архивын бичиг баримтыг стандартын дагуу хадгалах шинэ цогцолбор барилга ашиглалтад орохтой холбоотойгоор зарим төрлийн лавлагаа мэдээллийг хоёрдугаар сарын 29 хүртэл олгохгүй хэмээн өнгөрөгч 11 дүгээр сард тус газраас мэдэгдээд байсан бол өнөөдрөөс үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Архивын ерөнхий газар нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо буюу “Буян – Ухаа-2” хорооллын баруун талд байрлаж байна.
Хуучин Үндэсний төв архив, кино, гэрэл зураг, дуу авианы баримтуудын төвүүд тус тусдаа байранд үйлчилгээ үзүүлж байсан бөгөөд өдөрт 50-100 орчим иргэн, жилд дунджаар 30 мянга хүртэлх хүнд архивын лавлагаа олгодог аж