Гуравдугаар сарын 2
- Өнөөдөр бол жилийн 62 дэх өдөр. Он дуусахад 304 хоног үлдсэн байна.
- Цаг агаар өдөртөө +2 хэмийн хүйтэн бол шөнөдөө -12 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 23, есөн улаан мэнгэтэй харагчин хонь өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал эд эдлэл, идээ будаа элбэг олдох гэнэ. Энэ өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлд хянамгай хандахыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2039.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 28.00, юань 312.30, вон 1.65 төгрөг байна.
- 1936 оны энэ өдөр Монгол Улсад "Хурандаа" цолыг олгож эхэлжээ.
- 11.30 цагаас “Монгол ньюс” мэдээллийн төвд залуу эмч, сувилагч нар эрүүл мэндийн салбарт үүссэн нөхцөл байдал болон салбарын үйл ажиллагаа зогсонги байдалд орсон талаар мэдээлэл хийнэ.
- Өргөдлийн байнгын хороо, Монголын Банкны холбоо хамтран Иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу “Орон сууцны ипотекийн, малчны, өндөр насны тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүгийн талаарх зарим асуудал” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг 14.00 цагаас Төрийн ордны “Эзэн Чингис хааны танхим”-д зохион байгуулна.
- Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас одонтой ээжүүддээ хүндэтгэл үзүүлж зохион байгуулагдаж байгаа "Одонтой ээжүүдээ хүндэтгэе" арга хэмжээ 10.00, 13.00, 15.00 цагуудаас Соёлын төв өргөөнд болно.
- 09.00-12.30 цагийн хооронд Гэр бүл, хүүхдийн хүчирхийллийн эсрэг урьдчилан сэргийлэх асуудлаар Нийслэлийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн газрын урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Н.Хөхөө Улаанбаатар чуулгын байранд ярилцлага мэдээлэл хийнэ.
- 11.00 цагаас Тусгаар тогтнолын талбай буюу хуучнаар Ялалтын талбайд МАХН-аас "Эх орончдын дуу хоолой" арга хэмжээг зохион байгуулна.
- Дэлхийн иргэний хамгаалалтын өдрийг тохиолдуулж Нийслэлийн Онцгой байдлын газрын анги байгууллагуудын дунд “Марш тактик” тусгай бэлтгэлийн тэмцээнийг Хүй долоон худагт зохион байгуулах юм.
- 11.00 цагт Сонгуулийн ерөнхий хороо, Үндэсний аудитын газар, Бүртгэл, сатитистикийн газар хамтарч сонгуулийн цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ. /СЕХ-ны байрны дугуй зааланд/
- Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Хууль сахиулахын их сургуулийн эмэгтэйчүүдийн зөвлөлөөс санаачлан Нийслэлийн засаг даргын тамгын газартай хамтран дүүргүүдийн засаг даргын тамгын газрын Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн, хороодын нийгмийн ажилтнуудад зориулсан “Гэр бүл, хүүхэд хамгааллын эрх зүйн орчин” сэдэвт сургалтыг 09.00-12.00 цагийн хооронд Хангарьд ордны Иргэний танхимд зохион байгуулна.
- Энэ өдөр дэлхийн түүхэнд: Өнөөдөр бол Техас Мексикээс тусгаар тогтносон өдөр юм байна.
- Харин Мьянмар улсад Тариачдын өдөр тохиож байгаа аж.
- Түүнчлэн Этиоп улс Адуагийн ялалтын өдрийг тэмдэглэж байгаа юм байна.
- 1992 онд Азербайжан, Армен, Молдав, Тажик, Туркмен, Узбек, Хасаг, Хиргис улсууд НҮБ-ын гишүүн орон болж байжээ.
- 1760 оны энэ өдөр Францын хувьсгалч Камиль Демулен мэндэлж байсан бол 1931 оны энэ өдөр Зөвлөлтийн 1985-1991 оны удирдагч Михаил Горбачёв мэндэлж байжээ.
- 1956 онд Морокко улс Францаас салж, тусгаар тогтнож байжээ.