ОХУ-ын манай улстай залгаа хилийн хот Хиагтын ойролцоо суудлын автомашинтай явж байсан монгол залуусыг уржигдар Буриад Улсын хууль хяналтын байгууллагынхан саатуулжээ.
Улаан-Үдээс ирсэн нэгэн хүний хэлснээр манай залуус тэр хотын нэг томоохон дэлгүүрээс 1-2 булган шуба хулгайлаад эх орноо чиглэсэн гэнэ. Тэдний буруутай үйлдэл нь дэлгүүрийн гадна болон дотор тавигдсан хяналтын камерт бичигдсэн байж.
Улмаар явж буй чиглэлийг нь машины дугаараар нь нягтлан, Хиагт руу чиглэсэн замын камеруудын бичлэгийг шүүн мөрдсөөр ОХУ-ын нутгаас гарахаас нь өмнө саатуулсан гэнэ.