Монгол Улсын эмнэлгийн салбарыг дэмжих үүднээс Япон улсын Фүкүй мужийн Сабаэ хот болоод Эчизэн хотын хамтарсан "Сабаэ-Эчизэн" гал унтраах холбоо мэргэжлийн сумогийн их аварга Харумафүжи буюу Д.Бямбадоржийг урьж, түргэн тусламжийн машин гардуулж өглөө.
“Энэ машинаар олон хүний амь насыг аварвал сайхан юм” хэмээн их аварга Харумафүжи хэлжээ.
Их аварга аавыгаа авто ослоор алдсанаас хойш түргэн тусламж, гал унтраах машин зэргийг эх нутагтаа нийлүүлэх ажилд идэвхтэй оролцож байгаа юм. Энэ гал унтраах холбооноос 2013 онд галын, 2014 онд түргэн тусламжийн машин тус тус илгээгээд байна.
Энэ удаагийнх нь Эчизэн хотод явж байсан 2001 оны загвар бөгөөд 84000км-ийн гүйлттэй машин гэнэ. Хүлээлгэн өгөх ёслолын үеэр, хотын захирагч Макино Хякуо, “Сабаэ нь жижигхэн хот ч гэлээ олон улсад өөрсдийн хувь нэмрээ оруулж байгаадаа таатай байна” гэж хэлсэн бол, их аварга “Монголын ард түмнийг төлөөлөн талархлаа илэрхийлье” хэмээжээ.