Гуравдугаар сарын 3
- Өнөөдөр бол жилийн 63 дахь өдөр. Он дуусахад 303 хоног үлдсэн байна.
- Цаг агаар өдөртөө +4 хэмийн хүйтэн бол шөнөдөө -10 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 24, найман цагаан мэнгэтэй хөх бич өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал эд өвчин эмгэг ирэх гэнэ. Энэ өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлд хянамгай хандахыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2039.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 28.00, юань 312.30, вон 1.65 төгрөг байна.
- Японы Засгийн Газрын санхүүжилтээр "Нэгдүгээр ангийн сурагчдын суралцах чадварыг дэмжихэд чиглэсэн сургуулийн чадавхийг бэхжүүлэх нь" төслийн харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол 11.00 цагаас Японы Элчин Сайдын Яаман дээр болно.
- МУГЖ С.Жавхлан, МУГЖ Т.Баясгалан нарын тоглолтын хэвлэлийн хурал 11.00 цагт "ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМ"-ны мэдээллийн танхимд болно.
- “Хүрэл буга" эрдэм шинжилгээний хурал д 15.00 цагт Монголын Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд болно.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас МАХН-ын дэргэдэх Ардчилал, Шударга ёс, Монголын эмэгтэйчүүдийн холбоо /АШЁМЭХ/-ноос мэдэгдэл хүргүүлэх талаар хэвлэлийн хурал зарлалаа.
- 11.30 цагт Хан-Уул дүүргийн Нэхмэлийн шар байр, Бүкийн 53, 54 байрны дахин төлөвлөлтийн асуудлаар оршин суугчидтай "НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ" хэлэлцүүлгийг зохион байгуулна.
- 10.00 цагт Өргөдлийн байнгын хороо Гааль татварын ерөнхий газарт ажиллана. Энэ үеэр кассын машин болон Нөат-ын асуудлаар ярилцах юм байна.
- “Хэрэглэгчээ дээдэлсэн эрүүл мэндийн салбар” Удирдах ажилтны зөвлөгөөн 09.00 цагт Эрүүл мэнд спортын яамны “Б“ зааланд эхэлнэ.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг, УИХ-ын гишүүн О.Баасанхүү халз мэтгэлцээнд дуудах талаар Монголын ногоон намаас мэдээлэл хийнэ.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Хотын захиргаанаас түц эрхлэгчдийн эрх ашгийг хөндөж байгаа асуудлаар Түц эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооноос мэдээлэл хийнэ.
- Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Жендэрийн Үндэсний Хороо, НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийг хамгаалах өдрийг угтаж “Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг хамтдаа” нөлөөллийн арга хэмжээний хүрээнд “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг Эрэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт салбар бүрийн төлөөлөл бүхий гишүүдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна. Хэлэлцүүлэг 09.30 цагаас Чингис зочид буудлын 3 давхарын хурлын танхимд болно.
- 10:00 цагт "Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа"-г Нийслэлийн Төр захиргааны "ХАНГАРДИ" ордны 14 давхрын хурлын зааланд нээлттэй явагдана.
- Энэ өдөр дэлхийн түүхэнд: Өнөөдөр бол Бүгд Найрамдах Ливан улсын Багш нарын баярын өдөр юм байна. Энэхүү баярыг гуравдугаар сарын 9-нийг дуустал тэмдэглэдэг аж.
- 2015 онд Словен ижил хүйстний гэрлэлтийг хуулиар зөвшөөрчээ.
- 2013 онд Карачид бөмбөг дэлбэлснээс болж 45 гаруй хүн нас барж, 180 гаруй хүн гэмтэж бэртэж байжээ.
- 2009 онд Кельн хотын 14 дүгээр зууны үед баригдсан “Хотын түүхэн архив” барилга нуржээ.