Урьд шөнө буюу гуравдугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө 03.00 цагийн орчим "Нарантуул" худалдааны төвд гал гарлаа. Гал гарсан талаарх мэдээллийг Нийслэлийн онцгой байдлын газарт 03.36 цагт иргэд өгсөн байна.
Нийслэлийн онцгой байдлын газрын ажилтны мэдээлснээр тус газрын алба хаагчид шуурхай ажилласан боловч, гал хүчтэй тархсан байсан тул 05.00 цагийн үед галыг унтраасан байна. Одоогоор гал гарсан шалтгаан, хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байгаа аж. Иргэдийн мэдээлж буйгаар гал бөс барааны хэсгээс гарч, тархсан байна.
Өмнө нь тус төвд хоёр ч удаа гал гарч байжээ.