Өмнөд Солонгосын Үндэсний ассамблей Хойд Солонгосын хүний эрхийн байдлыг сайжруулах тухай хуулийг баталжээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Хойд Солонгост хатуу хориг хэмжээ авах тогтоолыг батлахаас өмнө уг хуулийг баталсан байна.
Уг хуулийн хүрээнд тус улсад үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийн талаар судлах болон хүний эрхийн судалгаа хийхэд зориулсан сан байгуулах аж. Мөн хүний эрх зөрчигдсөн тухай мэдээлэл цуглуулах архивыг байгуулахаар болжээ.
2005 оноос хойш энэ асуудалтай холбоотой хэд хэдэн хуулийн төслийг Өмнөд Солонгосын Үндэсний ассамблейд өргөн барьсан боловч Хойд Солонгосын хатуу эсэргүүцэлтэй нүүр тулж болзошгүй гэсэн үүднээс хуулийн төслүүдийг хэлэлцээгүй орхисон байна.