
Баянзүрх дүүргийн 9, 23, 28, 20, 11, Сүхбаатар дүүргийн 20, Чингэлтэй дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт орон байрны хулгайд өртөж, эд зүйлсээ алдсан иргэдийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хандахыг хүсжээ.
Тус хэлтсийн алба хаагчид амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор дээр дурдсан газруудаас удаа дараагийн үйлдлээр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч иргэдийн зурагт, зөөврийн компьютер, алт, мөнгөн ээмэг, бөгж зүүлт, хөөрөг зэрэг эд зүйлс хулгайлсан иргэн М, Б, Д, О, Ө нарыг олж баривчилжээ.
Тэднээс 124 нэр төрлийн эд зүйлс хурааж авсан ба хохирогчид Баянзүрх дүүргийн цагдаагийн 3-р хэлтсийн мөрдөн байцаах тасагт ирж алдсан эд зүйлсээ авч болох юм.

