Өнөөдрий байдлаар баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурч, цаг агаар муудлаа. Үүний улмаас Баян-Өлгий аймаг дахь Цагааннуур авто замын боомтоор нэвтэрч буй зорчигчдын хөдөлгөөнийг хязгаарлажээ. Баруун аймгуудын нутгаар маргаашнаас салхи 18-20 м/с, зарим газраар 24 м/с хүртэл ширүүсэн, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байгаа учир зам даваа хаагдах, халтиргаа, гулгаа үүсэх, улмаар цаг агаарын гамшигт үзэгдэл болохыг цаг уурын байгууллагаас анхааруулж буй. Тиймээс иргэд, зорчигчдыг тэнгэр онгойтол Цагааннуур авто замын боомтоор зорчихгүй байхыг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас сануулав.