Хууль зүйн яамны балансад бүртгэлтэй, хуучнаар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барьж дуусаагүй барилгыг Эрүүл мэнд, спортын яаманд балансаас балансад шилжүүлэв. Засгийн газрын 2015 оны зургадугаар сарын 22-ны 260 дугаар тогтоолоор “Шинэчлэн сайжруулах-ашиглах-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлэх “Дуусаагүй барилгыг эмнэлгийн зориулалтаар шинэчлэн сайжруулж, 260 ор бүхий нэгдсэн эмнэлэг ажиллуулах төсөл” хэрэгжүүлж буй. Уг концессын гэрээг “Юниверсити хоспиталь” ХХК-тай байгуулж, эрх олгосон юм. Иймээс Хууль зүйн яамны балансад бүртгэлтэй, эмнэлгийн дутуу барилгыг Эрүүл мэнд, спортын яаманд шилжүүлж, Улсын IV төв эмнэлгийн үүрэгтэйгээр ажиллуухаар шийдвэрлэв.