Хар хувцастай эмэгтэй хүүхдийн тасалсан толгой бариад гудамжаар орилж явсан тухай өмнө нь мэдээлж байсан. Уг эмэгтэй хүүхдийн асрагч нь байсан бөгөөд 4 настай охины амийг хөнөөгөөд гэрт нь гал тавьсан билээ.
Тэрбээр үйлдсэн хэргийнхээ тухай мэдүүлэг өгөхдөө "Охин нас барсанд Путин буруутай, Тэр цус урсгаагүй байсан бол би ч гэсэн тэгэхгүй байсан" гэжээ.
"Тэр мусульман иргэдийг бөмбөгдсөн. Тэнд маш олон хүүхэд байсан. Тэд ч бас амьдрахыг хүсдэг. Тиймээс би тэдний өмнөөс өшөө авсан. " хэмээн үргэлжлүүлэн ярьжээ.
Гюльчехра Бобокулова нь 1977 онд төрсөн Узбекистаны иргэн бөгөөд эхлээд хийсэн хэргээ нөхрийнхөө буруу гэж байсан ч мэдүүлгийн явцад ийнхүү хэргээ хүлээсэн байна.