Монголын оюутны холбооноос Сүхбаатарын талбайд оюутнууд хөдөлмөрлөх эрх, үндэсний тэтгэлэг 70200 төгрөгийн төлөө тайван жагсаал хийх тухайгаа хэвлэлийн бага хурал зарлаж мэдэгдсэн.
Жагсахаар зэхээд байсан оюутнуудын мөнгийг өнөөдрөөс сургалтын төрийн санд бүртгэлтэй данс руу нь шилжүүлж байгаа аж. Тодруулбал, дөрвөн сарын тэтгэмжийн мөнгө 280.000 төгрөгийг одоогоор МУИС-ийн зарим салбар сургуулиудын Төрийн банкны данстай оюутнуудад олгоод эхэлжээ.