Мансууруулах бодист хяналт тавих олон улсын хорооноос лхагва гаригт танилцуулсан тайланд 2015 онд дэлхийд сэтгэцэд нөлөөлдөг 600 гаруй шинэ төрлийн бодис илрүүлсэн нь нэг жилийн өмнөхөөс 55 хувиар өссөн тоо хэмээ дурджээ.
Австрийн Вена хотод байрладаг НҮБ-ын мэргэшсэн байгууллага болох тус хороо нь дэлхийн мансууруулах бодис болсон сэтгэцэд нөлөөлдөг бодисын хууль ёсны эргэлтэд хяналт тавьдгаас гадна, ийм бодисуудыг хууль бусаар үйлдвэрлэх болох тархахаас урьдчилан сэргийлэх ажил явуулдаг байна.
Шинэ төрлийн бодисуудын ихэнх нь буюу 40 хувь нь өмнөх жилийнхтэй адил синтетик олсны төрлийн бодист хамаарч байгааг мансууруулах бодист хяналт тавих олон улсын хороо цохон тэмдэглэсэн байна.
Сүүлийн жилүүдэд тус хороо сэтгэцэд нөлөөлдөг 10 шинэ төрлийн бодисыг хяналтдаа авчээ. Сэтгэцэд нөлөөлдөг бодис тархахад интернет гол үүрэг гүйцэтгэж байгааг шинжээчид цохон тэмдэглэж байна. Европын хяналтын байгууллагууд 2013-2014 онд 600 гаруй цахим хуудас илрүүлсний зарим нь нэлээд хэдэн кг жингээр мансууруулах бодис наймаалдаг байжээ.