Баруун чиглэлд хүчтэй шуурга шуурч эхэлжээ. Тиймээс Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд чиглэлд зорчихгүй байхыг анхаарууллаа.
Мөн Хөвсгөл аймагт цас орж шуурч байгаа тул оройн цагаар тус чиглэлийг зорихгүй байхыг Авто тээврийн үндэсний төвөөс сэрэмжлүүлж байна. Тухайн чиглэлүүдэд аймгийн онцгой байдлын газраас тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлажээ.