Манай улс Канадын “Khan Resources” компанид төлбөрөө өгтөл тусламж үзүүлэхээ хойшлуулах хүсэлтийг Засгийн газартаа хүргүүлсэн тухай financialpost.com цахим хуудас мэдээлэв. Монгол Улс тус компанид 100 сая ам.доллар төлөх ёстой гэж арбитрын шүүх шийдсэнээс яг нэг жилийн дараа дээрх хүсэлтийг гаргаж буй юм байна.
Мөн ирэх долоо хоногт Торонтод болох уул уурхайн хуралд Монгол Улсын Сангийн сайд тэргүүтэй төлөөлөгчид оролцон, Канадын компаниудаас хөрөнгө оруулалт татахаар төлөвлөж буйн өмнө гэсэн үг юм.
Монгол Улсаас Канад улсад суугаа Элчин сайд Р.Алтангэрэл “Канад улсаас олгодог тусламж манайд чухал. Монгол Улсын Засгийн газар шийдэл олохоор зорьж байгаа” гэж ярьжээ.
Тэгвэл “Khan Resources”-ийн ерөнхийлөгч Грант Эдэй “Канад улс яагаад Монголд үргэлжлүүлэн тусламж үзүүлэх ёстой гэж. Өмч хурааж, нөхөн төлбөр олгоогүй байхад “муу жүжигчнийг” яагаад сурталчлах ёстой юм бэ” хэмээсэн байна.
Дашрамд дурдахад, манай улс Канадаас жилд дөрөв орчим сая ам.долларын тусламж авдаг аж. Монгол Улс “Khan Resources”-ийн ураны ордын тусгай зөвшөөрлийг 2009 онд цуцалсан билээ.
Ц.БОЛОРМАА