Өнгөрсөн сарын 29-ний өдрийн даваа гаригт Түвдийн өөртөө засах орны Сычуань мужийн Даву Гарзе тосгонд орших “Рецоха” хийдийн ойролцоо Галсан Ванду гэгч лам өөрийгөө шатаан амьдаараа зулын гол болсон талаар “Associated Press” агентлаг мэдээлжээ.
Энэ нь 2016 он гарснаар анхны тохиолдол болов. Галсан ванду Түвдийн тусгаар тогтнолын төлөө өөрийгөө шатаасан бөгөөд Ченду хотын эмнэлэгт хүргэгдэх замдаа нас баржээ.
Мөн Энэтхэгт амьдардаг 16 настай түвд хүү өөрийгөө шатааж, Бээжингийн эсрэг эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Азаар хүүд цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлснээр амьд үлдэж чаджээ.
Бээжингээс чөлөөлөгдөж Тусгаар тогтнолоо авахыг хүссэн Түвдийн лам нар өөрийгөө шатааж эсэргүүцлээ илэрхийлж, олон улсын анхаарлыг татахыг хичээдэг. Өнгөрсөн таван жилийн хугацаанд Түвдийн 158 хүн өөрийгөө шатааж нас барснаас 26 нь эмэгтэй хүн байжээ.