Их хэмжээний цас орж, хүчтэй шуурганы улмаас Завхан аймгийн 12 суманд нөхцөл байдал хүндэрсэн байна. Улмаар шуурганы үеэр 27 иргэн сураггүй алга болсныг аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэрэг, Цагдаагийн албан хаагчид нутгийн захиргааны байгууллагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, өнөө өглөөний 10:00 цагийн байдлаар 17 иргэнийг эсэн мэнд олжээ. 

Одоогоор малтайгаа уруудсан нэг, отрын бүсэд яваа нэг малчин, нэг автомашинтай найман иргэнийг эрэн хайх ажил үргэлжилсээр байгаа гэнэ. 

Түүнчлэн Архангай аймгийн Хашаат суманд нэг, Баян-Өлгийн Буянт суманд нэг иргэн буюу улсын хэмжээнд нийт 12 иргэнийг эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна.