Засгийн газрын үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд монголын хөрсөнд ургасан гол нэрийн хүнсний ногоонуудыг чанарын өндөр түвшинд хадгалан, иргэдэд хямд үнээр хүргэх зорилготой "Монгол байцаа" төслийг "Дельта Холдинг" компани хэрэгжүүлж байна.
Энэ төслийн гол зорилго нь хүнсний ногооны шинж чанарт тохирсон агуулах, зоорь байгуулж стандартад нийцсэн нөхцөлд хэм, чийгшлийг тааруулж хураасан ургацаа хадгалан дөрвөн улирлын турш иргэддээ монголын хөрсөнд ургасан сайн чанарын, органик хүнс хүргэх юм. 
1990-ээд оноос өмнө монголчууд өөрсдийн хэрэглэдэг байцаан 60 хувийг эх орондоо тарьдаг байсан бол энэ нийлүүлэлт 29 хувь болтлоо буурч бусад хувийг БНХАУ-аас орж ирсэн хүнсний ногоо эзэлж байгаа юм.
Байцаа бол амин дэмийн чанар маш их, С витамин ихээр агуулдаг, хамгийн уураглаг, хорт хавдар, чихрийн шижин зэрэг өвчнийг эмчлэн, холестерин бууруулж судас цэвэрлэдэг ногоо юм.
Гэвч БНХАУ-аад импортоор ирж байгаа байцаан бордоонд химийн бодис ашигласан, ус ихтэй, мимборан агуулсан байдаг учраас болгож хэрэглэхэд өнгө, амтанд нь өөрчлөлт орох, удаан хугацаагаар муудаж ялзрахгүй байх зэрэг зүйл ажиглагддаг.
Монгол болон хятад байцааг чанаж, жигнэсний дараах ялгаа
Монгол болон хятад байцаанаас шүүс гаргаж авахад
Харин "Дельта Холдинг" компаний монголын хөрсөнд ургуулсан органик "Монгол байцаа"-г Голланд технологийн, автомат горимтой зориулалтын зооринд тохирох нөхцөлд хадгалдаг байна.
Түүнчлэн тус компани 2016 оны 3 дугаар сарын 5,6-ны өдөр "Яармаг" худалдааны төв, "Тэнгэр" плаза зэрэг газруудад нэмэгдэлгүй үнээр байцаагаа худалдаалах гэж байгаа бөгөөд мөн энэ үнээрээ иргэдэд үнэгүй хүргэж өгч үйлчлэхээр болжээ.
Монгол "Шимтэй" байцаа нэг килограмм нь 1900 төгрөгийн үнэтэй гэнэ.