Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг, “Цэлмэг” хотхоны гадна байсан автомашин дотроос хоёр хүний цогцос өнгөрөгч баасан гаригт олджээ. Машин 2015 оны арванхоёрдугаар сараас хойш тус хотхоны гадаа хучаастай байсан аж. Гэтэл баасан гаригт болсон цасан шуурганаар хучлага нь хийсч дотор нь цогцос байгааг оршин суугчид мэдсэн байна. Талийгаач нарын нэг нь 37 настай Сэлэнгэ аймгийн харьяат залуу, нөгөө нь 47 настай Сонгинохайрхан дүүрэгт оршин суух эмэгтэй аж. Эмэгтэйн ар гэрийнхэн түүнийг сураггүй алга болсон хэмээн өнгөрсөн оны сүүлчээр цагдаагийн байгууллагад хандан, эрэн сурвалжлуулж байжээ.