БНХАУ-ын удирдлагууд Хойд Солонгост оруулж, бас тэндээс гаргаж буй ачаа тээврийн шалгалтаа өндөржүүлсний дараа тансаг зэрэглэлийн бараагаа Пхеньян руу хүргэхдээ Монголоор дамжуулж буйг upi.com цахим хуудсанд мэдээлжээ.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл тансаг зэрэглэлийн цаг, 2000 ам.доллараас илүү үнэтэй моторт завь, цасны чарга зэргийг Хойд Солонгост нийлүүлэхийг хоригложээ. Нэгэн эх сурвалж “Хойд Солонгосын дипломатчид цахилгаан бараа, тансаг зэрэглэлийн хориглосон эд зүйлсийг Монгол Улсаар дамжуулан авч байгаа. Пхеньяны дипломатчид паспортаа ашиглан эд зүйлс нууцаар тээвэрлэдэг” гэжээ.
Тэдгээрт цөмийн, пуужингийн үйлдвэрлэлд ашиглах электрон эд анги ч багтаж буйг үгүйсгэхгүй бололтой. Зарим тохиолдолд урд хөршөөс манай улс руу гуравдагч этгээдийн компани, эсвэл хувь хүний нэр дээр ачаа тээвэрлэн дараа нь Хойд Солонгост хүргэдэг гэнэ.
Ц.БОЛОР