Өнгөрсөн нэгдүгээр сард Тайвань улс тусгаар тогтнолыг дэмжигч шинэ ерөнхийлөгчтэй болсон бөгөөд БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин Тайвани талаар анх удаа мэдэгдэл хийлээ.
Ши Жиньпин 23 сая хүн амтай Тайвань арал улс төрийн ямар ч эргэлт хийсэн Хятад улсын нэг хэсэг хэвээр байх болно гэж Бээжинд болж буй хууль тогтоогчдын чуулган дээр хэлсэн байна.
“Тайваний тусгаар тогтнолын төлөө тэмцлийн ямар ч хэлбэрийг бид тууштай няцааж, улс орныхоо тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалан, үндэстэн хуваагдах түүхэн эмгэнэлийг дахин давтуулахгүй байх болно” хэмээн онцолжээ.
Өнгөрсөн нэгдүгээр сард болсон Тайваний ерөнхийлөгчийн сонгуулиар Бээжинтэй найрсаг харилцаатай Куоминтаны намын Ма Инг-Жоу ялагдаж салан тусгаарлах үзэлтэй сөрөг хүчин Ардчилсан Дэвшлийн Намын Цай Ин-Вен ялаад байгуулаад байгаа юм. Өчигдөр Бээжингийн эрх баригчид 13 дугаар таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэх үедээ Тайваний арлыг эх газартай өндөр хурдны төмөр замаар холбох төсөл танилцуулсан нь Тайваний иргэдийг гайхшруулаад байна.