АНУ-ын 40 дэх Ерөнхийлөгч Рональд Рейганы гэргий, АНУ-ын тэргүүн хатагтай асан Нэнси Рейган 94 насандаа өвчний улмаас таалал төгсжээ. Тэрбээр зүрхний дутагдал өвчнөөр удаан хугацаанд шаналж байсан байна.

Ерөнхийлөгч Рональд Рейган 1981-1989 оны хооронд хоёр удаа улиран сонгогдож, нэгдсэн улсыг удирдаж байсан юм. Энэ бүх хугацаанд нөхрийнхөө түшиг тулгуур нь болж байсан Нэнси Рейганыг АНУ-ын түүхэн дэх хамгийн нөлөө бүхий тэргүүн хатагтай нарын нэг хэмээн хүлээн зөвшөөрдөг билээ.


Рональд Рейгантай танилцахаасаа өмнө Нэнси жүжигчин байсан бөгөөд 1952 онд түүнтэй гэрлэн, жүжигчнийхээ карьерийг дуусгажээ.
Нэнси болон Рональд нарын хайр дурлалын түүх америкчүүдад үлгэр жишээ болдог бөгөөд тэдний хамтын амьдрал 52 жил үргэлжилсэн байна.
1994 онд 83 настайд нь эмч нар Рональд Рейганд Альцхеймер буюу мартах өвчтэй гэсэн онош тавьсан юм. Рональд Рейган 2004 онд таалал төгссөн бөгөөд Нэнси нөхрөө 10 жил асран халамжилжээ.

