Нийслэлийн Засаг даргын “Улаанбаатар хотын автозамын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээ авах тухай” захирамжийн дагуу автомашины улсын дугаараар ялган ажлын өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх журам үйлчилж байгаа. Харин амралтын өдрүүд болон нийтээр тэмдэглэх тэмдэглэлт баярын өдрүүдэд журмын үйлчлэл зогсдог. Тиймээс маргааш буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна.