Гуравдугаар сарын 8
- Өнөөдөр бол жилийн 68 дахь өдөр бөгөөд он дуустал 298 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -14 хэмийн хүйтэн бол шөнөдөө -25 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 29, дөрвөн ногоон мэнгэтэй шар хулгана өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал сүлд тэнэж одох гэнэ. Энэ өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2046.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 29.59, юань 314.70, вон 1.71 төгрөг байна.
- Өнөөдөр бол Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр юм байна.
- Соёлын төв өргөөнд 09.00-11.00 цагийн хооронд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Алдарт эхийн одонтой 1000 ээжийн уулзалтад оролцож үг хэлнэ.
- Улсын филармонийн концертын танхимд 19.00 цагаас "Бүсгүй минь инээмсэглэж яваарай" хүндэтгэлийн концерт болно.
- 1973 оын энэ өдөр Монголын сүмоч Кёкүшюүзан Ноборү буюу Даваагийн Батбаяр мэндэлжээ.
- Энэ өдөр дэлхийн түүхэнд: 2014 онд Малайзын Куала-Лумпураас Хятадын Бээжинг зорьж, 239 хүн тээн шөнөөр хөдөлсөн Боинг-777 загварын нисэх онгоц Хятадын өмнөд тэнгис дээгүүр нисч яваад ор сураггүй алга болж байжээ.
- 2004 онд Иракийн Удирдах зөвлөлийн хурлын шийдвэрээр шинэ Үндсэн хуулийг баталж байжээ.
- 1979 онд Филипп улс анх удаа компакт дискийг олон нийтэд танилцуулжээ.
- 1978 онд радиогийн анхны цуврал нэвтрүүлэг болох "The Hitchhiker`s Guide to the Galaxy"-гийн анхны анги цацагдаж байжээ.
- 1974 онд Францын Парис хотноо тус улсын хамгийн том нисэх онгоцны буудал болох “Charles de Gaulle Airport ” нээгджээ.
- 1957 онд Ганна улс НҮБ-д нэгджээ.
- 1957 онд Египет улс Сэуцийн сувгийг дахин сэргээжээ.