Миний хүүг хөл дээр нь л босгочихвол алт шиг хүүдээ гэж ачийнхаа тухай эмээ нь ярьж байхыг би сонсож байсан юм. Эмээгийн ач, бид хоёр зовлон нэгтэй. Өглөө босох гэж өөртэйгөө их ч хэлэлцэж, их ч ярилцана даа. Боссоныхоо дараа нэлээд удаан нойроо харамлаж муухай аашилна.
Кофе, сонин хоёр л миний аврал гэдгийг их сургуульд байхдаа олж мэдсэн. Өглөө бүр сургууль руугаа явах замдаа аль нэг кофе шоп-руу шагайн кофе, сэндвич авчихаад үнэгүй сонин уншиж дадсан.
Кофе кафейнь өгч, сэндвич ходоодыг сэрээдэг бол сонин толгойг ажиллуулж нойрноос бүрэн сэрээдэг юм билээ. Харин манайд өглөө эрт онгойдог кофе шоп гэж бараг үгүй. Онгойдгийнх нь үйлчилгээ удаан учир ажлаасаа хоцрох гэж яваа үед бухимдуулж, өглөө тун таагүй эхэлдэг.
Над шиг хүн Улаанбааатар хотод цөөнгүй бий. Тиймээс бид 20 жилийнхээ хүрээнд энэ бяцхан төслийг эхлүүлж байгаа юм. Улаанбаатар Зочид Буудлын зүүн хаалган дээр түргэн шуурхай халуун кофе, халуун сэндвичээр өглөөний 06:00-10:00 цаг хүртэл үйлчилж байна.
Өглөө бүр шинээр хийгдэх бяслаг улаан лооль, чихэрлэг чинжүү, туна загасны амттай сэндвич хэн бүхэнд таалагдана. Чанасан кофены үнэ харанхуй өглөөг гэрэлтүүлнэ.
Мөн тухайн өдрийн сонин Танд дагалдаж очих болно. Улаанбаатарын эртэч иргэд халуун кофе, шинэ мэдээтэй “Өнөөдөр” сонинтойгоо өглөө бүрийг эрч хүчтэй эхлүүлье.