Гуравдугаар сарын 9
- Өнөөдөр бол жилийн 69 дахь өдөр бөгөөд он дуустал 297 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -12 хэмийн хүйтэн бол шөнөдөө -24 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 30, дөрвөн ногоон мэнгэтэй шар хулгана өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал эрлэг лугаа учрах гэнэ. Энэ өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2046.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 29.59, юань 314.70, вон 1.71 төгрөг байна.
- 11.00 цагаас Монголын Залуучуудын Холбооны байранд МЗХ, МЗБНХ/ Монголын Залуу Загш Нарын Холбоо/ хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.
- Олон Улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан нийгмийн салбар салбарт өөрийнхөө манлайллыг хөгжүүлсэн, шинэ залуу үеийн бүсгүйчүүдийн “Happy Women” чөлөөт уулзалт 15.00 цагт МЗХ-ны Залуус танхимд болно.
- Иргэний зориг ногоон намын “16 жил” онол практикийн бага хурал 10.00 цагаас МҮХАҮТ-ын дэргэдэх Корпорейт зочид буудалд болно.
- Өнгөрсөн намар Горхи-Мэлхий хад амралтын газар цагдаа цагдаагаа хөнөөсөн хэргийн шүүх хурал 11.00 цагт Налайх дүүргийн шүүхийн танхимд болно.
- Зууны мэдээ үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас МУБИС-аас “СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОН БАГА БОЛОВСРОЛЫН АСУУДАЛ, ШИЙДЭЛ” 2016 олон улсын эрдэм шинжилгээний хурлын талаар мэдээлэл хийнэ.
- Зууны мэдээ үндэсний мэдээллийн төвд 12.00 цагаас Иргэд хувьцаагаа захиран зарцуулахыг хүссэн өргөдлийг Засгийн газар руу шилжүүлж байгаа талаар Хувьцаа эзэмшигч хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төвөөс мэдээлэл хийнэ.
- Энэ өдөр дэлхийн түүхэнд: ЗХУ-ын сансрын нисгэгч Юрий Гагарин 1934 оны энэ өдөр мэндэлжээ.
- Өнөөдөр бол Бүгд Найрамдах Ливан улсын Багш нарын баярын өдөр юм байна.
- 2015 онд Аргентинд хоёр нисдэг тэрэг мөргөлдөж 10 хүний амийг авч оджээ.
- 1959 онд Барби хүүхэлдэйн тоглоом анх Нью-Йорк хотод худалдаалагдаж эхэлжээ.
- 2011 онд НАСА-гийн Ov-103 сансрын пуужин эцсийн буултаа хийлээ.