Скайтел ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Болор, Гааль, Татварын Ерөнхий газрын дарга С.Пүрэв нар Скайтел ХХК, Гааль, Татварын Ерөнхий газартай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслол боллоо.
Санамж бичигт гарын үсэг зурснаар Скайтел ХХК цахим татварын системд хандах аж ахуйн нэгж байгууллагуудад тулгарч буй асуудлыг шийдэх, хөнгөвчлөх, улам боловсронгуй болгох чиглэлээр Гааль, Татварын Ерөнхий газартай хамтран ажиллана.
Хамтын ажиллагааны эхлэл болгон тун удахгүй Скайтелийн хэрэглэгчид цахим татварын системд дата төлбөргүй хандаж төлбөрийн баримтаа бүртгүүлэх, сугалаанд оролцох, тохирлоо хянах гэх мэт цахим төлбөрийн баримтын системийг ашиглах таатай нөхцөл бүрдэх юм.