Их, дээд сургуулиудын интерпренёр үйл ажиллагааг дэмжих, эрдэмтэн судлаачдын залуу халааг бэлтгэх, тэдний эрдэм шинжилгээ, туршилт, судалгааны ажлын үр өгөөжийг нь дээшлүүлэх зорилгоор шинжлэх ухаан технологийн тэргүүлэх чиглэлээр их, дээд сургуулиудад магистрант, докторантад сурч буй залуу судлаачдад олгох тэтгэлэгийг зарлаж байна.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2016 оны А/65 тоот тушаалаар батлагдсан “Магистрант, докторантад судалгааны тэтгэлэг олгох журам”-ын дагуу тэтгэлэг олгох ажлыг зохион байгуулна.
Тэтгэлэгт нэр дэвшүүлэх материалыг ирэх сарын 01-ний дотор Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны 503 тоот өрөөнд хүлээн авах юм байна.