АШУҮИС Зүүн Канадын Олон улсын Компанитай хамтран "Олон улсын Анагаах ухааны бакалаврын хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэхээр өнөөдөр хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Тус хөтөлбөрийн хүрээнд хамгийн түрүүнд АШУҮИС 2016 оны хичээлийн шинэ жилээс эхлэн гадны 10 гаруй улсаас 50-100 оюутан элсүүлэн сургахаар төлөвлөж байгаа аж
Энэ үеэр АШУҮИС-ийн захирал профессор Г.Батбаатар хэлсэн үгэндээ Канад Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ, Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ болон Монгол Улсын БСШУЯ зэрэг байгууллагууд идэвхтэй дэмжин ажилласны үр дүнд өнөөдөр ажил хэрэг болж байна.
АШУҮИС дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дэлхий биднийг таньдаг, үнэлдэг, сонсдог болно. Хөтөлбөрийн эхний үед гадны орнуудаас 100 хүртэлх тооны оюутан авч суралцуулах төлөвлөгөөтэй байгаа гэдгийг онцоллоо.
Сургалтыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөрөөр АШУҮИС-ийн багш нар Англи хэл дээр удирдан явуулах бөгөөд хөтөлбөрт хамрагдсан гадаадын оюутнууд нь төгсөөд АНУ, Англи зэрэг олон улсад эмчээр ажиллах боломжтой юм байна.