Гуравдугаар сарын 10
- Өнөөдөр бол жилийн 70 дахь өдөр бөгөөд он дуустал 296 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -9 хэмийн хүйтэн бол шөнөдөө -20 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 2, нэг цагаан мэнгэтэй цагаагчин туулай өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирэх гэнэ. Энэ өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2051.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 29.30, юань 315.30, вон 1.70 төгрөг байна.
- 1926 оны энэ өдөр 1984-1990 оны Монгол улсын төрийн тэргүүн Жамбын Батмөнх мэндэлжээ.
- 11.00 цагт Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнхийн хөшөөнд өнөөдөр цэцэг өргөж хүндэтгэл үзүүлнэ. Цэцэг өргөх ёслолд МАН-ын удирдлагууд Батмөнх агсаны гэргий төрөл төрөгсөд нь оролцоно.
- 11.00 цагаас МОНЦАМЭ агентлагийн байранд байрлах АСЕМ-ын Мэдээллийн төвд Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын талаарх мэдээллийг өгнө.
- Газар тариалангийн даатгалыг “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК нь тодорхой сумдад туршилтын журмаар хэрэгжүүлэхээр болсонтой холбогдуулан зөвлөлдөх уулзалтыг 09.30-12.30 цагаас BLUE SKY TOWER, TOPAZ танхимд зохион байгуулна.
- 12.00 цагт болох "Сайдын цаг" уулзалтад ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ оролцоно. Уулзалт Засгийн газрын мэдээллийн танхимд болно.
- Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас Ардчилсан намд мянган ээжийн баярыг луйвардуулсан талаар Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооноос мэдээлэл хийнэ.
- 11.00 цагт ЗТЯ-ны сайд М.Зоригт аврах ажиллагаанд сайн дураараа оролцсон авто клуб, хувь хүмүүсийг ЗТЯ-ны байранд хүлээж авч уулзан талархал илэрхийлнэ.
- 09.00-12.00 цагийн хооронд Гадаад хэргийн яамны “Их Номин” танхимд “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмын үүрэг, ач холбогдол” сэдэвт уулзалт хэлэлцүүлэг болно.
- 11.00 цагт Улаанбаатар-Мед эмнэлэг бөөрний үзлэг, зөвөлгөөг энэ сарын 18-ны өдрийг дуустал үнэ төлбөргүй хийхээр болжээ.
- 09.00 цагаас НИТХ-ын ээлжит бус хуралдаан Хангарди ордны 14 давхарт болно. Хуралдаанаар “Аюулгүй хот” төслийг хэрэгжүүлэх тухай асуудлыг хэлэлцэнэ.
- 10.00 цагаас Ачтан эмнэлэг дээр "Эмийн зохистой хэрэглээ" сэдэвт өдөрлөг нээлтээ хийнэ.
- Энэ өдөр дэлхийн түүхэнд: Өнөөдөр бол Дэлхийн бөөр хамгаалах өдөр юм байна.
- 1957 оны энэ өдөр Алан хядагч бүлгийн толгойлогч Осама Бин Ладен мэндэлж байжээ.
- 1876 онд Александр Грэхэм Белл анхны харилцуур утсыг амжилттай бүтээж чадсан.