“Хэн нэгэн иргэний хөрөг” нэвтрүүлэгт оролцож, таксины жолоочийн ажлын онцлог, гэр бүлийнхнийхээ төлөө тэмцэж буйгаа өгүүлсэн эгэл яриа нь олон хүнд хүрч, улмаар "Мундаг аав" хэмээн нэрлэгдэж, хүндлэгдэх болсон Т.Даваасүрэн энэ сарын 2-нд зуурдаар таалал төгссөн билээ.
"Улаанбаатар такси" компанид жолоочоор ажиллаж байсан "Мундаг аав"-ын гэр бүлд "Шинэ толгойт" орон сууцжуулах хөтөлбөрийн хамт олон ирэх дөрөвдүгээр сард ашиглалтад орох хоёр өрөө байрны түлхүүр, батламжийг гардууллаа.