Өчигдөр нийслэлийн хэмжээнд 69 гэмт хэргийн шинжтэй үйлдэл бүртгэгджээ. Үүнээс 44-ийг нь үйлдэл дээр нь илрүүлэн, холбогдох нэгжүүдэд үргэлжлүүлэн шалгаж байна. Тухайлбал, Баянгол дүүргийн V дугаар хороонд байрлах “Well mart” хүнсний дэлгүүрээс 21 настай Ц гэх залуу архи, шампунь зэргийг хулгайлжээ. Түүнчлэн Баянзүрх дүүрэг дэх “Цайз” захын орчимд овор ихтэй эд зүйл авч явсан 26 настай А гэх залууг тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан цагдаа нар шалгасан байна. Шалгахад Баянзүрх дүүрэгт оршин суух Г-ийн “Тоёота Раум” автомашинаас аккумулятор, дөрвөн шил дарс хулгайлсан байсныг илрүүлжээ.