Тэнэмэл амьдралтай, 52 настай Г, 36 настай М-ийн толгой руу таягаар цохиж гэмтээсэн хэрэг өчигдөр гарчээ. М ч мөн оршин суух хаяггүй, орц хонгилд хоноглодог нэгэн аж. Тэд хоолноос болж маргалдан ийнхүү нэгнийгээ гэмтээсэн гэнэ. 17.00 цагийн үед М Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж “Намайг хутгалчихлаа” хэмээн оёдол тавиулсан байна.