Өнөөдөр болсон Засгийн газрын хуралдаанаар энэ сарын 25-наас 26-нд шилжих шөнө 02.00 цагт зуны цагийн хуваарьт шилжүүлэх тогтоолыг баталлаа. Ингэснээр иргэд цагаа 02.00-оос 03.00 болгон урагшлуулж, хавар зуны өдрүүдэд өвлийн цагийн хуваарийн дэглэмээс нэг цагийн өмнө босож, ажил, хичээлдээ явна гэсэн үг юм.
Зуны цагийн хуваарь есдүгээр сарын сүүлч хүртэл үргэлжилнэ. Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст оршдог цөөнгүй оронд зуны болон өвлийн цагийн хуваарьт шилжих аргыг хэрэглэх замаар нарны гэрлийг олон цагаар ашиглан эрчим хүчээ хэмнэж, эдийн засгийн үр ашгаа нэмэгдүүлдэг байна.