Дэлхийн банкны 30 сая төгрөгийн шагналын сантай Green Nation Challenge төслийн эхний шатны уралдаан эхлэх гэж байна. Тодруулбал, Солонгосын Ногоон Хөгжлийн Сангийн буцалтгүй тусламжаар Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр 2 дахь жилдээ хэрэгжиж буй Green Nation Challenge төслийн эхний шатны уралдаан болох Ideathon тэмцээн энэ сарын 11-13-ны өдрүүдэд МТҮП-д зохион байгуулагдана.
Урьдчилсан шатны шалгаруулалтын дүнд Ideathon тэмцээнд нийт 110 оролцогч, 20 баг үлдэн өрсөлдөхөөр болсон байгаа бөгөөд энэхүү тэмцээнээс 5-7 багийг шалгаруулж “Pre-Accelerator” хөтөлбөрт оруулах юм. 2016 оны 04 сард уг багууд “DEMO DAY” арга хэмжээнд оролцсоноор 3 баг нь 30.000.000 сая төгрөгийн шагнал болон “Startup Train”-д явах эрхийг гардан авах юм.
2015 онд зохион байгуулагдсан Code for Green UB төсөлд агаарын бохирдлын эсрэг тэмцэх чиглэлээр амжилттай оролцсон BES баг нь өдгөө Халаалт, эрчим хүчний системд цоо шинэ шийдлийг нэвтрүүлж, эрчим хүчний хэмнэлттэй радиатор, битүүмжлэгдсэн халаагуур үйлдвэрлэх үйлдвэрээ барьж байгаа бөгөөд манай Code for Green UB төслөөс үүсэн гарсан олон амжилттай бизнесүүдийн нэг юм.
2016 оны 3-р сарын 11 өдөр зохион байгуулагдах Ideathon тэмцээн нь олон улсын Hackathon тэмцээний журмаар явагдах бөгөөд энэхүү тэмцээнээс ялагч багууд нь цаашид гарааны бизнесээ үүсгэх, Монгол улсад тулгараад буй ногоон хөгжлийн асуудалд БОДИТ шийдлийг гаргаж ирэхээр хөрөнгө оруулагч, мэргэжлийн зөвлөх нартай хамтран ажиллах боломжийг олж авах юм.