Гуравдугаар сарын 11
- Өнөөдөр бол жилийн 71 дахь өдөр бөгөөд он дуустал 295 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -5 хэмийн хүйтэн бол шөнөдөө -17 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 3, есөн улаан мэнгэтэй хар луу өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал эд мал баялаг төгөлдөр болох гэнэ. Энэ өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2051.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 29.40, юань 315.10, вон 1.70 төгрөг байна.
- 11.00 Монголын барилгын үндэсний ассоциациас зохион байгуулж буй “Бартерийн бирж 2016” үзэсгэлэн худалдааны талаарх мэдээллийг сонирхоорой.
- 11.30 Дэлхийн аз жаргалын өдрийг Монголд тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой олон нийтэд чиглэсэн арга хэмжээ, уриалга, хөтөлбөрийг танилцуулна.
- 12.00 Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад оролцож хохирсон үндэсний 13 компани хамтран мэдээлэл хийнэ.
- 12.30 Хэнтий аймгийн Дархан сумын Засаг даргын орлогч Г.Батболд малын гаралтай түүхий эдийг хагас боловсруулан экспортолж байгаа нь малчдыг эдийн засгийн хямралд оруулж байгаа талаар “Засгийн газар малчдад цаасан малгай өмсгөж халаасыг нь тэмтэрч байна” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.
- 09.00-17.00 цагт BLUE SKY Даймонд танхимд "НОГООН ХОТ БАЙГУУЛАЛТЫН ФОРУМ" болно. МУ-ын урт хугацааны хөгжлийн бодлого, салбарын хөгжлийн стратеги, Ногоон хот-Ногоон барилга, Хот байгуулалтын салбарын хөгжил гэсэн 3 сэдвийн хүрээнд холбогдох албаны хүмүүс мэдээлэл өгнө.
- ЭМСЯ, Япон Улсын Сисмекс корпорацитай Хамтын ажиллагааны гэрээнд 10.00 цагт Эрүүл мэнд, спортын яамны 204 тоотод гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болно.
- 11.00 цагаас Засгийн газрын III байрны 320 тоотод /хуучнаар статистикийн хорооны байр/ Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлаарх хэвлэлийн бага хуралтай.
- 10.00 цагаас АШУҮИС /анагаах/-ын Монгол Анагаах ухааны институтэд "Монгол анагаах ухааны музейн үзвэрт танхим"-ын нээлт болно.
- Хоёрдугаар сарын орон сууцны үнийн индексийг Монголбанкны байран дээр 11.30 цагаас зарлана.
- 15.00 цагт Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын хурлын зааланд органик тариалангийн сургалт болно.
- Ардчилсан намын Бодлогын зөвлөлөөс зохион байгуулж буй цуврал хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат оролцож, "Аж үйлдвэр ба Эдийн засгийн өсөлт" сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлнэ. Хэлэлцүүлэг 17.00 цагаас Бодлогын зөвлөлийн байранд болно.
- Монгол улсын зохиолч, монголын театрын урлагийн анхдагчдын нэг Донровын Намдаг 1984 оны энэ өдөр таалал төгсчээ.
- Энэ өдөр дэлхийн түүхэнд: Өнөөдөр бол Литва улсын Тусгаар тогтносон өдөр. 1990 оны энэ өдөр тусгаар тогтнолоо олж авч байжээ.
- 1985 онд Михайл Горбачёв Зөвлөлт Холбоот Улсын Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга болсон.
- 2011 онд Японы Сэндай хотоос зүүн зүгт 130 км зайтай 9.0 магнитуд хүчтэй газар хөдлөж цунами нөмрөн ирж хэдэн мянган хүний амийг сүйтгэсэн. Энэ явдлаас болж дэлхий даяар цөмийн эрчим хүчний аюулгүй байдалд анхаарлаа хандуулцгаасан.
- 2006 онд Югослав, Серби улсын ерөнхийлөгч агсан Слободан Милошевич таалал төгсчээ.
- 2006 онд Чилийн анхны эмэгтэй ерөнхийлөгч Michelle Bachelet тангарагаа өргөжээ.