“Зика” вирусийн нянг гурван төрлийн шумуул тээдэг байж магадгүй гэсэн Бразилын эрдэмтдийн явуулсан судалгааны дүн гарчээ. Эрдэмтдийн судалгааны ажлын түр зуурын үр дүнг “У-о-эли” цахим хуудсанд нийтэлсэн байна.
“Зика” вирусийн нянг ганцхан “Aedes aegypti” шумуул тээдэг гэж урьд нь үзэж байсан боловч Рио Де Жанейро болон Пернамбуку хотод судалгаа хийсэн бие биедээ огт хамааралгүй судалгааны хоёр баг аюултай вирус “Culex” болон “Aedes albopictus” төрлийн шумууланд хазуулахад халдварладаг байж болзошгүйг хэлжээ. “Зика” вирус нь эдгээр шумуулын биед халдвартай цусаар хооллосны дараа хадгалагддаг болохыг эрдэмтэд нотолжээ. Одоо судлаачид “Culex” болон “Aedes albopictus” шумуул нь аюултай вирусийг хүнд халдаадаг эсэхийг нарийвчлан тогтоохыг оролдож байгаа аж.