Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 92 дугаар зарлиг, Засгийн газрын 40 дүгээр тогтоолоор “Оюутан цэрэг” хөтөлбөр батлан гурав дахь жилдээ хэрэгжүүлж, байгаа. Өмнөх хоёр жилд нийт 1500 орчим оюутан цэргийн алба хаасан.
Тэгвэл энэ жил 1000 оюутан хамруулахаас 250-ыг нь Ховд, Дорнод, Говьсүмбэр аймгаас татах аж. Өчигдөр болсон “Оюутан цэрэг-2016” хөтөлбөрийн нээлтийн үеэр Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон “Оюутан залуус та бүхэндээ богино хугацаанд цэргийн эрдэмд шамдан суралцахыг ерөөе.
Эх орныхоо өмнө хүлээх үүрэг хариуцлагаа ухамсарласан эр цэрэг, эх орны хүү болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн тэдэнд захилаа.
Б.ДҮҮРЭНЖАРГАЛ