Энэ сарын 23-наас 28-ны өдрүүдэд Франц Улсад зохион байгуулагдах хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Олон улсын Абилимпын 9 дүгээр наадамд эх орноо төлөөлөн оролцох иргэдэд дэмжлэг үзүүлэхээр боллоо. Тодруулбал, тэмцээнд оролцох зардал болох 16.686.100 төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлнэ. Харин тэмцээнд оролцсон тухай тайланг ирснээс хойш 14 хоногийн дотор нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг Монголын абилимпын холбооны гүйцэтгэх захирал Д.Оюунчимэгт үүрэг болголоо