Гуравдугаар сарын 14
- Өнөөдөр бол жилийн 74 дэх өдөр бөгөөд он дуустал 292 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +3 хэмийн хүйтэн бол шөнөдөө -13 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 6, есөн улаан мэнгэтэй хар луу өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал өнгө зүс сайжрах гэнэ. Энэ өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, хонь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2051.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 29.50, юань 315.60, вон 1.71 төгрөг байна.
- "Дэлхийн Цирк Монголд - 2016" тоглолтын хэвлэлийн бага хурал Монголын Үндэсний Циркт 11.00 цагт болно.
- Эх орныхоо хөгжлийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, цаашдын бодлого зорилго чиглэлийн талаар зөвлөлдөн дуу хоолойгоо нэгтгэн нийтэд хүргэх "ХӨГЖИЛ ба ЭМЭГТЭЙЧҮҮД" чуулган 11.00 цагт Хүүхдийн урлан бүтээх төвд болно.
- Үндэсний мэдээллийн төвд 12.00 цагаас Өвөрхангай аймгийн сэтгүүлчдийн Бичиг занги төрийн бус байгууллагаас Өвөрхангай аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдын малчидад туслах аян зарлаж байгаа талаар мэдээлэл хийнэ.
- "Эрүүл мэндийн салбар эзэнгүй болсны горыг дөрвөн настай хүү амь насаараа амссан" талаар Монголын хүүхдийн төлөө байгууллагуудын үндэсний нэгдсэн холбооноос "Монгол ньюс" мэдээллийн төвд 12.00 цагт хэвлэлийн хурал хийнэ.
- Монголын Хуульчдын холбоо, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо хамтран ажиллахаар боллоо. Энэ хүрээнд Хуульчдын холбооноос хэрэглэгчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахад дэмжлэг үзүүлэх бөгөөд хэрэглэгчийн эрх ашиг зөрчигдсөн маргаанд нийтийн тусын тулд хууль зүйн стратегийн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх боломж нээгдэж байна. Энэ талаар мэдээлэл өгч, санамж бичигт гарын үсэг зурах ажиллагаа 11.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 301 тоотод болно.
- MN-Мэдээллийн төвд 11.00 Олимпизмийг аврах хөдөлгөөнөөс МҮОХ-ны хууль бус үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.
- MN-Мэдээллийн төвд 11.30 БСШУЯ-ны Стратеги, бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр хэвлэлийн бага хурал зарлалаа.
- Энэ өдөр дэлхийн түүхэнд: АНУ Швейцарийн онолын физикч Альберт Эйнштейн 1879 оны энэ өдөр мэндэлж байжээ.
- 2007 онд Дэлхийн математикийн өдрийг анх удаа тэмдэглэн өнгөрүүлж байжээ.
- 1931 онд Энэтхэгийн анхны харилцан яриатай кино болох "Alam Ara" цацагджээ.
- 1965 оны энэ өдөр Энэтхэгийн алдарт жүжигчин, "Гурван тэнэг", "Гажини" зэрэг киногоороо Монголд алдаршсан жүжигчин Aamir Khan мэндэлжээ.